Та өөрийгөө хавдраас урьдчилан сэргийлж чадна

2016-12-10 admin0
pain2.jpg

  smoke   1-р алхам: ТАМХИ БҮҮ ХЭРЭГЛЭ
Тамхинаас татгалзах эсвэл тамхи татахаа болихоор шийдвэрлэх нь таны өөрийн эрүүл мэндийнхээ төлөө хийж байгаа хамгийн чухал шийдвэр юм.

food2-р алхам: ЭРҮҮЛ ХООЛ ХҮНС  ХЭРЭГЛЭ
Ургамлын гаралтай  хоол хүнс хэрэглэ. Өдөр бүр тав эсвэл түүнээс олон төрлийн жимс, хүнсний ногоо идэж бай. Тослог ихтэй, хуурсан, шарсан, давсалсан хүнсийг хязгаарла. Спиртийн төрлийн бүтээгдэхүүнүүдийг тохируулж хэрэглэ.

exesice3-р алхам: ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙЖ, ХЭВИЙН  ЖИНГЭЭ ХАДГАЛ
Дасгал хөдөлгөөн зарим төрлийн хавдраас сэргийлэх нөлөөтэй. Жишээ нь бүдүүн шулуун гэдэс, цэвэршилтийн дараах хөх, умайн дотор салстын хавдруудаас сэргийлдэг. Өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, биеийн тамираар  хичээллэх, хурдан алхах зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийх нь хорт хавдрын  эрсдлийг бууруулна.

sun4-р алхам: ӨӨРИЙГӨӨ НАРНААС ХАМГААЛ
Нарны туяа хамгийн их тусах үеэс болгоомжил. Нарны хэт ягаан туяаны тусах оргил цаг нь өглөөний 10 цагаас оройны 16 цагийн хооронд байдаг.  Энэ хооронд наранд байх хугацаагаа багасгаарай. Сүүдэрт бай. Нягт нэхсэн даавуун хувцас өмсөж,  толгой болон чихээ халхалж чадахуйц өргөн хүрээтэй малгай өмс. Сайн нарны халхавч хэрэглэ. Нарны хэт ягаан туяаг шингээгч зориулалтын нарны халхавч хэрэглэж заншаарай.

vaccine5-р алхам: ДАРХЛААЖУУЛАЛТАНД ХАМРАГДААРАЙ
Элэгний В вирус, хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтанд хамрагдсанаар элэг, умайн хүзүүний хавдраас сэргийлж чадна.

sex6-р алхам: ЭРСДЭЛТЭЙ БАЙДАЛ ГАРГАХААС ЗАЙЛСХИЙГЭЭРЭЙ
Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчиж эрсдэлтэй алхам хийхгүй байх нь хавдар үүсгэгч бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх арга юм.

hospital7-р алхам: ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ТОГТМОЛ ХАМРАГДААРАЙ


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1981397

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.