“Зөв зохистой хооллолт” сэдэвт хоолны үзүүлэх өдөрлөгөөр 200 орчим хүнд үйлчиллээ

2016-09-22 admin0
hool.jpg

Хавдар судлалын үндэсний төвийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний албанаас БЗД-ийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэстэй хамтран “Зөв зохистой хооллолт” сэдэвт хоолны үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа. Энэ сарын 28-нд болсон тус өдөрлөгийн хүрээнд хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсан байна. Тухайлбал, ХСҮТ-ийн хэвтэн эмчлүүлэгчдэд өгч байгаа эмчилгээний хоол, эмгүй эмчилгээний жоруудын үзүүлэн амталгаанд нийт 35 нэр төрлийн хоол, зууш, салат, нарийн боовны амталгаат үзүүлэнг энд бэлтгэж тавьжээ. “Эмгүй эмчилгээний жор” буланд түгээмэл хэрэглэгддэг, өтгөн хаталтын эсрэг үйлчилгээтэй “Якима жор”, ам зайлах “Амика” уусмал, огилт болон бөөлжилтийг намдаах зориулалттай “Цагаан гааны цай”-ны жоруудыг танилцууллаа.
Харин зөв зохистой хооллолтын талаар сурталчлах ажиллагааны хүрээнд эмчилгээний хоолны тогооч Б.Дуламсүрэн, Б.Эрдэнэчулуун, Ч.Ариунаа, Д.Лхамсүрэн, Ж.Батчимэг нар тус бүрийн хийж бэлтгэсэн нийт 20 төрлийн хоол, нарийн боовны жорыг өдөрлөгт оролцсон эмч, мэргэжилтэн, үйлчлүүлэгчиддээ тарааж өгсөн байна. Мөн хоолны технологич Л.Баярмаа хавдартай өвчтөнүүдийн хоол хүнсэнд хэрэглэдэг бүтээгдэхүүний сонголтын талаарх сурталчилгааны үзүүлэнг олон нийтэд танилцуулж, сонирхолтой мэдээллийг хүргэсэн билээ.
Эмчилгээний хоолны үзүүлэх өдөрлөгийн зорилго нь 2016 онд ХҮҮА-нд шинэ болон шинэчилсэн технологиор хийсэн зутан, зууш, салат, хоол, нарийн боовыг сурталчлах, зөв зохистой хооллолтын талаар олон нийтэд зөвлөгөө, мэдээлэл өгч сурталчлахад оршиж буй юм. Энэ ч утгаараа, тус өдөрлөгт оролцсон 200 орчим хүнд зөв зохистой хооллолтын талаархи олон талыг мэдээллийг өгч, амталгаат үзүүлэнгээр танилцуулсан нь чухал ач холбогдолтой ажил боллоо.


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1981403

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.