“Сэтгэлд хүрсэн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

2016-09-08 admin
suvilahui.jpg

Хавдар судлалын үндэсний төвийн Сувилахуйн албанаас хэрэглэгчийн жилд зориулан “Сэтгэлд хүрсэн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Төлөвлөгөөний дагуу тасгууд сар болгон нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, тэдний ар гэрийнхэн болон амбулаториор үйлчлүүлэгчдэд сувилахуйн тусламж, үйлчилгээг хүргэхийн сацуу өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилдаг билээ.
Энэ дагуу тус төвийн Сувилахуйн албаны дарга Д.Дуламсүрэн тэргүүтэй эмч, сувилагч нарын баг “Сэтгэлд хүрсэн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдвийн дор нээлттэй хаалганы өдөрлөгөө амжилттай зохион байгуулсан юм.
Өдөрлөгийн хүрээнд үйлчлүүлэгчийн биеийн байдалд үнэлгээ хийх, биеийн жингийн индекс болон цусны даралт, хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлох, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг үнэлэх /хавдар/, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг таниулах, хооллолтын зөв дэглэмийг тодорхойлох, стрессийн үнэлгээ хийх, гар угаах сургалт явуулах зэрэг олон талын мэдээлэл, зөвлөмжийг иргэдэд үнэ төлбөргүй хүргэлээ.

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2326919

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.