“Монголын анагаах ухааны тулгамдсан асуудлууд” сэдвээр 2016 оны 11 дүгээр сарын 17-д эрдмийн чуулган зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хуралдааны илтгэлийг 2016 оны 11 Дүгээр сарын 01-ний дотор хүлээн авна.
Чуулганд хэлэлцүүлэх илтгэлийн заавар:
1. Судалгаанд үндэслэсэн байна
2. Анагаахын салбарын нийт судлаачид, эрдэмтэд, мэргэжилтнүүд, докторант, магистрант, оюутнууд илтгэл бичиж оролцоно.
3. Анагаах ухааны бүх салбараар илтгэл ирүүлж болно.
4. Arial үсгээр 12-ийн хэмжээтэй, 1 –ийн зайтайгаар бичнэ.
5. Монгол товчлол 1-1,5 нүүр, англи товчлол 300 хүртэл үгтэй байна.
6. Монгол, англи товчлол ижил бүтэцтэй байна. Үүнд.
Сэдэв
Зохиогч (ид), олон зохиогчтой бол Батболд Д.1, Баатар С.2 гэж бичнэ
Байгууллага (ууд) өөр өөр байгууллагын судлаачид хамтран илтгэл бичих бол: 1АШУҮИС, 2”Этүгэн” дээд сургууль гэсэн байдлаар бичнэ
Оршил
Зорилго
Материал, аргазүй
Үр дүн
Дүгнэлт
Зураг, хүснэгт оруулахгүй
Номзүй хийхгүй
Алдаагүй, маш сайн бичсэн байна
7. Илтгэлээ амаар болон үзүүлэнгээр хэлэлцүүлэх хүсэлтээ ирүүлнэ.
8. Холбоо барих утас, е-майл хаягаа бичсэн байна.
9. Хурал зохион байгуулах хороо илтгэлийг сонгон шалгаруулж, хэвлүүлнэ.
10. Чуулганы товыг жич http//www.mams.mn, http//www.moh.mn; mongolmed.mn веб хуудсаар зарлана.
11. Хугацаа хоцорсон, бичлэгийн шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авах боломжгүй
12. Илтгэлийг дараах хаягаар ирүүлнэ: burmaajav55@yahoo.com, burmaajav@gmail.com
13. Холбоо барих Хаяг. ШУА 302 тоот өрөө, Утас: 51-265916, 9981-7218
14. Оролцогчид 30000 төгрөгийн хураамжийг МАУА-ийн ХХБ дахь 470010295 тоот дансанд тушааж баримтын хуулбараа дээрх цахим хаягаар ирүүлнэ.
Монголын анагаах ухааны академи