“Ажлын байрны стрессийг бууруулах нь” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.

2016-09-01 admin
stress.jpg

Жил бүрийн аравдугаар сарыг “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ хүрээнд олон төрлийн сонирхолтой арга хэмжээ, сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулдаг уламжлалтай юм. Хавдар судлалын үндэсний төвийн Зөвлөх поликлиник, Сувилахуйн албанаас хамтран зохион байгуулсан “Ажлын байрны стрессийг бууруулах нь” сэдэвт тус өдөрлөгт нийт 78 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд стрессийн талаархи ойлголт, эрүүл мэндэд тустай дасгал хөдөлгөөн болон стрессийн эсрэг хоол хүнсний тухай тодорхой мэдээллүүдийг авлаа.
Ажлын байрны стресс гэж чухам юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замууд болон стресст өртсөн тохиолдолд ажил, амьдралынхаа хэв маягт ямархуу өөрчлөлт хийх талаар тус төвийн сэтгэлзүйч Ч.Аззаяа олон талын мэдээлэл бүхий сонирхолтой сургалт зохион байгуулсан юм.

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1825332

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.