ДЭМБ-аас зарласан “Хөхний хорт хавдартай тэмцэх аравдугаар сар”-ын хүрээнд ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг “ETV” телевизийн “Тод мэдээ” мэдээллийн хөтөлбөрт ярилцлага өглөө. Тэрбээр уг өвчний шинж тэмдэг болон урьдчилсан сэргийлэх үзлэгийн талаар тун тодорхой тайлбарлаж, охид эмэгтэйчүүдэд чухал зөвлөгөөг хүргэлээ.
Манай улсад элэг, ходоод, уушги, умайн хүзүү, улаан хоолой, хөхний хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгааюм. Хөхний хорт хавдраар өнгөрсөн жил 300 мянган хүн шинээр бүртгэгдсэн бөгөөд 70 гаруй хувь нь хожуу шатандаа оношлогдожээ. Энэ өвчнөөс сэргийлэх эхний алхмууд дотор:
* 18-аас дээш насандаа хүүхэд төрүүлэх
* Олон удаа хүүхэд төрүүлэх
* Хүүхдээ хөхөөр хооллох
* Цэвэршилтийн үед дааврын бэлдмэлийг зааврын дагуу хэрэглэх
* Архи, тамхи хэрэглэхгүй байх
* Нойр, хоолоо зохицуулах
* Жингийн илүүдэлгүй байх гэх мэт. Дашрамд дурдахад, маш ховор тохиолдолд эрэгтэй хүмүүс хөхний хорт хавдраар өвчилдөг бөгөөд илрэх шинж тэмдэг, эмчилгээний арга замууд нь эмэгтэйчүүдийнхтэй адил юм байна.